< Гунигтай бадаг :|: Дээшээ ургадаг биш дотогшоо ургадаг бүхэн бие биенээ барааддаг...
2007-05-04
Гунигтай бадаг
Нуурын шувууд ганганавч намар буцсангүй
Бууриа тамгалж, цас ханзарсан ч хавар харьсангүй
Үүлэн жихүүцээд, шүүдэр жиндсэн ч зун зугтсангүй
Үндсээ далдалж, модод нүцгэрсэн ч өвөл өнжсөнгүй ээ
Хөл тавьсан газрын мөр бүхэн салхи хундагалж
Хөлчүү саран дүүрэн хоносон ч сүүдэр бүдэрсээн тэр л үдэш

Чинэрсэн хөхний товч үнгэчих шиг хур залгисан ч
Чийг нөөж, зулай нь битүүрээд мөр минь алгаа, тэр толгодод
Хоргодсон бүхэн минь холоо үлдэж
Хожим нь надаас дурдатгал нэхээд ирчихэж
Байсан бүхнээ хайж, бодлоо дагаад үүргэлсэн ч
Будаг, зураг хоёрыг нь сэтгэлд дэлгээд багтсангүй ээ
Араг үүрсэн жилүүд эмээ бид хоёроос цаашилж
Аргал, ааш хоёрт минь тээглэж унаад ирсэнгүй
Хэвлий, хөх хоёр бие биенээ бараадсан юм болов уу
Хэлэхийн өөгүй эжий минь бөгтөр эмгэн болох нээ
Аньсага, сормуус хоёр гэгээ нэвчээх бүрийд
Алдаа оноогоо үүрч, хүслээ дагаад бидэрнэм
Араншин бүхнээ гээж, авс дэрлэхийн цагт
Амьд явснаа мэдэрч, хясал дагаад холдоно.


Сэтгэгдэл:


Сайхан шүлэг бна...
Их гоё бичихиймаа...
Бичсэн: luna цаг: 21:14, 2010-06-30 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax