< Чамдаа бичиж буй миний шүлэг :|: Дээшээ ургадаг биш дотогшоо ургадаг бүхэн бие биенээ барааддаг...
2007-07-06
Чамдаа бичиж буй миний шүлэг

Чамайг харсан мөчөөс
Чамин үгэсээрэй чамайг гоёсон
Чамтай таньлцсан өдрөөс
Чин зүрхэндээ дүрсийг чинь буулгасан


Хуудас дүүрэн шүлэг чамдаа бичнэ
Хайрын адал явдалынхаа тухай
Хэзээ ч мартагдашгүй нандин хайр аа
Хорвоод мэдүүлэх гэж бичнэ



Уйтгар гуниг аз жаргал хослон
Уянгыг атлаа учиртай нэгэн ая эгшиглэнэ
Улаан өнгөөр хайрын сарнайг зурна
Учирсан бүхэндээ шүлэгээ түгээж явна

Агуу хайрын хүчийг ямар байдагыг
Алдаж эндсэн миний зүрх гэрчлэн
Аадар бороонд зогсон мэгшинэ
Атгахан зүрхэндээ өөрийгөө тайтгаруулна

Чамдаа бичиж буй миний шүлэг
Чангаас чанга уншаарай
Чамайг гэсэн сэтгэл үүнд агуулагдана
Чамд итгэсэн миний итгэл энэнд илэрнэ

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
ок.дажгүй гоё бичдэг жаал бн, уншиж бнаа...

Бичсэн: tatah цаг: 23:40, 2007-07-12 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax