< Vнэтэй бvхнийг би шvлгээр худалдан авна :|: Дээшээ ургадаг биш дотогшоо ургадаг бүхэн бие биенээ барааддаг...
2007-05-05
Vнэтэй бvхнийг би шvлгээр худалдан авна

Хурмастын хvv хишиг тvгээж байна уу

Хувилах бvхэн төрхөө гээлгvй явах чинь



Хугарсан модод салхи эмгэнэн гинших нь

Хуурын аялгуу шигдотно санагдах чинь

Халхын сайхан Юндэн харцыг нь дагуулж уулгалах

Хатан гоо эхийн зvрхэн бороо асгарчээ

Хойморт залсан бурхан шиг уйтгар намайг эзэмдэхэд

Холдоон байгаа тvvн рvv мөнхийн ус урсах нь ээ

Гуниг гээч миний насны өглөөтэй хөөцөлдсөөр

Гурван гvюэ давж танил юм шиг хөтлөлцөхөд

Vнэтэй бvхнийг би шvлгээр худалдаж авчихаад

Vvрдийн өмсгөл урлаад чамд би бэлэглэнэ.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax