< Ганцаардсан Хайр :|: Дээшээ ургадаг биш дотогшоо ургадаг бүхэн бие биенээ барааддаг...
2007-05-05
Ганцаардсан Хайр
Гудамжаар алхан явахад ганцаардлын сүүдэр намайг дагана

Гуниглах энэ сэтгэлдээ жинхэнэ хайраа хайж явна

Хайрын бурхан надаас нүүрээ буруулсан бололтой

Хорвоо дэлхийг ганцаараа илээх нь миний жам бололтой



Олон хүнтэй үерхэж хайрын туршлага суух болов ч


Онцлож ариун хайраа өгөх нэгэн үл олдох юм

Миний амьдрал ийм ганцаардлых байх ёстой юм байлгүй

Мөрөөдөж байдаг хайрын эзэнээ олоод аз жаргалд умбах юмсан

Өвлийн хүйтэн өдөр дааран алхаж явна

Өнчин урсах нулимс минь газар бөмбөрөн унана

Хөрж даарсан гарыг минь дулаалцуулах нэгэн үгүй

Хайр хүссэн сэтгэлдээ ганцаараа би гуниастай



Намайг хайрласан нэгэнд үнэн сэтгэлээсээ хайртай биш

Надаар хайрлуусан нэгэнд үхэж хагацан гүйнэ араас нь

 

Хүссэнээ яагаад авч болдоггүй юм боллоо

Хорвоод ганц амьдрахдаа амьдарсан шиг нэг амьдрах юмсан

Хайр дурлалын туршлага тутаад байгаа юм байлгүй

Хайртай гэх нэгэнээ одоо хүртэл олоогүй л явна

Өдөр хоног өнгөрөх тусам хамаг найдлага алдагдах юм

Өвчин туссан мэт дандаа гуниглаж явах юм  

Гэхдээ би өөдрөг байна ганцхан насандаа

Ганцаардлын хайр удахгүй нисэн одно гэж найдья

Ганц амьдрал маань хайр заяагдана

  Гуниг автсан сэтгэлдээ бодон явья.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax