Шуугих сумнаас зугтан цөөн хэдээс нь бултан
Амьдрах гэж ядан зүтгэн хүний хорвоог элээнэ …
Татаад хаясан хаясан тамхины иш уугина
Хэнд ч хэрэггүй хов жив шуугина
Элдвийг бодон хоосон мөрөөдлөөр баярхна
Хэрэггүй хог гэдгээ мэдэхгүй ахархана
Өвчин тарааж худлаа ярихаас өөрийг чадахгүй байж
Хөвчин дэлхийн бүх бүсгүйг банзал гэнэ муулж
Авах юмны жагсаалт энэ май мөнгө хурдлаарай гэхэд
Аргалж байгаад шил юмны мөнгө унагаана чаддагаараа
Муусайн малнууд, өмхий алнууд, хорвоо тэр чигээрээ новш
Хэзээ ч өөрчлөгдөөгүй түүний бодол энэ насан турш
Бэлэн тэжээгч ээж аавтай байхад сайхан
Ажил хийхгүй амар, өөрийгөө зовооно гай л байна
Сайн хүний дүр эсгэн гэнэн охидыг хуурна хайн
Өөр шиг нь мал олдож таараа хөөрхийд
Хөөрч түүгээрээ сайрхана цөөнгүй хүнд
Яагаад ийм болчихов бүхнийг үзэн яддаг
Хайгаад ч яах вэ шал дэмий харамсдаг
Мандах наран уйтгар гуниг авчирна
Гандах сэтгэл улам бүр хямарна
Амьдралыг утгатай болгодог ганц зүйл нь сархад уух
Диваажингийн жаргал нь дэмийрэн солиорох төрх
Хүссэнээрээ амьдран өөрийнхөөрөө байх нь түүний эрх ч
Сэтгэлээсээ харилцан түүнийг ойлгоно гэхэд бэрх