< Надад дурласан бүсгүйчүүдэд :|: Дээшээ ургадаг биш дотогшоо ургадаг бүхэн бие биенээ барааддаг...
2007-07-19
Надад дурласан бүсгүйчүүдэд

Гуниглаад л байвал уйлаад л байвал залуу нас чинь үргээд нисчихнэ
Гандсаар байгаад шарласаар байгаад навчис хатаад намар болчихно
Хараад л байвал хүлээгээд л байвал сэтгэл чинь эзгүйрээд надад гомдчихно
Хайрласаар байгаад итгэсээр байгаад зүрх чинь шархлаад эдгэхээн больчихно


Хоног өдрүүд ээлжлэн цаг хугацаа урсаад л өнгөрнө тэгээд хавар болно
Хонгорхон бүсгүйн сэтгэл хүлээснээс алдуурч тэгээд ахиад л дурлана
Амандаа тамхи зуун гуниг суунаглуулсаар над шиг л нэг нь яваад өгнө
Алчуур нөмрөн цонх ширтсээр чам шиг л нэг нь хүлээгээд үлдэнэ ээ

Дурсамж бүхэн чинь амттай санаад л санаад л суумаар байвч
Дурлалын зүүднээс нэг л өглөө сэртэл чинь би эзгүй байх вий
Өдөр өдрөөр тэр л мөч ойртоод л ойртоод л байх шиг боловч
Өвчинд шаналсан хүйтэн сар шиг гуниг л чамайг нөмрөөд үлдэх вий

Хагацан холдсон дурлал яг л салхи шиг яг л гал шиг
Хайртаа хүлээсэн сэтгэл яг л бороо шиг яг л нулимс шиг
Салхи үлээхэд дурлалын гал дүрэлзэн асна зарим нэг нь унтарна
Санан хүлээсэн сэтгэлийн бороо түлэгдсэн зүрхийг чинь дэвтээнэ ээ


Сэтгэгдэл:


taalagdlaa гоё шүү
Бичсэн: ulaankaa цаг: 16:36, 2011-10-29 | Холбоос | |


hi nzaa
goe shuleg bn my nz avyastaishdee za tsaashdaa iluu ihiig buteegeerei aja aja amjilt
Бичсэн: Зочин цаг: 18:17, 2008-06-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax