< Анхнаасаа миний биш хvний амраг... :|: Дээшээ ургадаг биш дотогшоо ургадаг бүхэн бие биенээ барааддаг...
2007-05-04
Анхнаасаа миний биш хvний амраг...
Анхнаасаа миний биш хүний амраг
Айлгахыг мэднэ, аргадахыг эс мэднэ
Алтан бэлзэгний шигтгээ мэт
Анхилхан сувд нулимсаа
Авааль гэргийнх нь оёсон дээлийн энгэр рүү
Асгаруулаад байвчиг
Аашилж туньдаг ардын дуугаа
Аяланхан гуйгаад чиг нэмэргүй
Аяндаа холдоно оо
Угаасаа миний биш хvүний амраг
Уурлахыг мэднэ, уучлахыг эс мэднэ
Yйлний хайч шиг уран ааш дэлгэж
Зүйлийн торго шиг намираад байвчиг
Зүс буруутай харийн адуу шиг
Өөрийн нутгаадаа сэрвэлзэж хононо
Сэрэмж алдсан алтан гургалдай шиг зүрхээ
Сэтгэлийн дураар нисгэж болохгүй
Эхнэртэй харчуул нууц амрагаар гоёдог
Энгэрийн зүүлт шиг хуучраад хаягдаж мэднэ ээ…
Хэдийнээсээ миний биш хvний амрагт
Халуун хайр биш нялуун vг зохино
Хэдийнээсээ миний биш
Хүний амрагийн өвөр дээр
Хээвнэг эрхлэн инээд алдаж суухдаа
Өөрийн янагийн царайг санаж бай.

Сэтгэгдэл:


сэтгэлээс гарсан үгийг хэлхсэн гэлтэй санагдав. гоё байлөө алга ташилт
Бичсэн: director цаг: 12:04, 2010-01-15 | Холбоос | |


тэврэлт Гоё шүлэг байна аа
Бичсэн: Зочин цаг: 10:57, 2010-01-15 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax