< Ихэмсэг зан буруугүй ээ! :|: Дээшээ ургадаг биш дотогшоо ургадаг бүхэн бие биенээ барааддаг...
2007-07-06
Ихэмсэг зан буруугүй ээ!

Ихэмсэг агаад эрхэм энэ л бүсгүй
Ижил ханиан үгүйлж гэртээн сууна
Ирэх жилүүдийн шуурганд сэтгэл яахан ганхахыг
Идэр залуу насанд яахан мэдэх ч билээ дээ
Итгэл сэтгэлээн тээж хоцорсон, хүлээсэн
Ижил хань нь ирсэнгүй энэ олон жилүүдэд
Ихэр татан уйлахад нь нулимсан зам татаж
Ижий цагаан сэтгэлдээн сүүгээн ивэлгэж хүлээсэн
Холын холд одохдоо хайртай гээд мордсон
Ханагар сайхан эр одоо хаана явааг
Хүслээн шивнэж тарнихдаа "Ээж хад"-наас асууна
Хариу юу ч хэлэх билээ дээ Хад юм чинь
Хар дарсан зүүд шиг харанхуй нөмөрсөн амьдралд
Хүлээсэн сэтгэлийн буруу ч гэж юу байхав
Хүнээс өөрөөр амьдрах хүслээр ч одоо яахав
Хамтдаан жаргасан он жилүүд минь баяртай
Нүдэндээ би нулимстай олон жил амьдармааргүй байна
Нүгэл хурааж бусдын аавд би татагдмааргүй байна
Над шиг бардам ихэмсэг байсан олон бүсгүйчүүд
Нартын энэ л жамыг над шиг туулах нь олон болжээ
Хөөрхий дөө муу хань минь ядарч л яваа биз
Хүний газар хөлсөөн дуслуулж амьдрах гээд
Халуун сэтгэл, энхрийлэл энэ бүхэн дутаа биз
Хүслийнхээ эрхээр биш тэр л амьдралаа сонгоо биз
Би уучилнаа хайртыгаан уучилна надаас өөр хэн ч биш
Би л уучлахгүй юм бол хорвоод тэр минь ганцаардана
Бэтгэртлээн хүлээх миний сэтгэл яахав дээ, би том хүн
Балчирхан үрээн бодоод эргээд ирээч, бид хүлээж байна
Нэгэн амьдрал эхлэхэд нөгөө нь дуусдаг гэж үү
Нэгэн хүмүн төрөхөд нөгөө үхэх ёстой гэж үү
Насан үүрдийн хайр нандин бүхнээрээн андгайлсан
Наддаан үнэнч хайраан одоо надад харуулаач



Тиймээ ихэмсэг бардам агаад эрхэм байсан
Тэр л бүсгүйд юу тохиолдсон юм бол
Тэрлэгээ нөмрөөд л уйлж байна шүү дээ
Тэнгэр өршөө Бүсгүй заяаны ихэмсэг занг
Тэнгэр өршөө!!!

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax