Өглөө босоод өлөн ходоодоо чирээд ажилдаа би яарна
Автобусны мөнгө байхгүй хүйтэн салхинд даарна
Хоцорчихгүйн тулд байдаг чадлаараа хурдална
Хэдэн төгрөгний төлөө гүрийхээрээ довтолно
Ядаж байхад гандангий халтар нохой хамаг уураа гаргана
Хажуугаар нь зөрөх гэхэд арзайж аймаар боргооно
Сандарсандаа зам хөндлөн гүйхэд цагдаа ах торгоно
Тэнцвэр алдаад шүргэсэн залуу том баан хоргооно
Арай ядан ажилдаа ирэхэд 10 минут хоцорсон
Дахиж ингэвэл хална гээд толгой түрийгүй донгодсон
Захирал нэрийн дор тэр муу банди омогдсон
Дуугуй байх тусам бадарч тун оодорсон
Би яаж ч чадахгүй доошоо харан гөлийнө
Миний буруу хэмээн толгой гудайн бөхийнө
Ажил хийх нэрийн дор Бурмааг ширтэнэ хөхий нь
Арзагаж худлаа ярин, дарга ирвүү гэж өлийнө
Даргын нүүрийг хараад сайхан гэгч нь малийна
Ганган хүүхэнтэй уулзана гэхэдсургаар нь тэр далийна
Ажил тараад гэрлүүгээ дахиад л би сажилна
Өдрийн хоол болгож авсан бохио одоо хүртэл зажилна
Хагтаж хүндэрсэн толгойгоо хааяа би маажилна
Жихүүн салхи нэвт үлээн би дагжина
Сайн уу гэж мэндэлсэн хүнийг харвал шагчин
Юу байна гэх хар нөхөр хогчин
Дэндүү тэнэг энэ амьдралын эзэн би өөрөө хорчин
Хэзээ нэг өдөр сайхан амьдарна, баяжина
ХАХАХАХАХАХХААХАХАХ Хүүе тэр юу вэ том цүнх харж байна уу,
Хоёр нүд бүлтийгээд, инээд алдана зальжин
Их мөнгөө хаясан тэр баагий, хохь чинь