< Хайр хичнээн хүсээд ч ирэхгүй юм. :|: Дээшээ ургадаг биш дотогшоо ургадаг бүхэн бие биенээ барааддаг...
2007-05-05
Хайр хичнээн хүсээд ч ирэхгүй юм.

Төрсөн цагаасаа эхлэнэ хайр гэдэг зүйлийг зүрх сэтгэлээсээ хайллаа


Түмэн хүн дундаас халуун сэтгэлийг минь татах нэгэн үгүй юм

Тэвэр дүүрэн цэцэгс бариад хайртай хүндээ очихсон

 Тэнгэрт наран мандах үед хайрын үгээ шивнэхсэн



Буурал энэхэн хорвоод буруу газараа төрсөн мэт


Бурхан тэнгэр надад хайр дурлалын тавилан заяагаагүй мэт

Би чинь чамайгаа хүлэн хүлээсээр л байна

Бушуухан наддаа ирээрэй миний хайрт гүнж минь

Хүссэний хэрээр болдоггүй юм шиг байна энэ амьдралд

Хайрлаж дуралья гэхлээр халуун зүрх минь даахгүй байна

Хорвоо чамтай минь уулзуулахгүй юм байхдаа

Хичнээн удаан хүлээх юм вэ би чамайг

Сэтгэл зүрхэндээ найдаж хүлээв ч сэвгүй төрсөн чамайг олохгүй л явна

Сэрүүн зүүднээсээ сэрээд сайхан чамтайгаа учрах юмсан

Сартай тэнгэрийн доор салхинд найган алхах юмсан

Санан санан байж чамдаа гүйн очих юмсан

Мөрөөдөл болсон чамайгаа хүлээгээд хүлээгээд ханшгүй

Монгол үзэсгэлэн гоог бишрээд бишрээд баршгүй

Мөнхийн ус байдаг бол хоёул цугтай ууя даа

Миний хайртаа гэж чамайгаа би чинь дуудыдаа

Хайр хичнээн хүсээд ч ирэхгүй юм

Хайрын бурхан надруу сумаа харваасай даа

Халуун сэтгэлээ хэн нэгэнд бүтнээр өгмөөр байна

Хайр хичнээн хүсээд ч ирэхгүй юм

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax