< Чамд би өөрийнхөөрөө дурлана :|: Дээшээ ургадаг биш дотогшоо ургадаг бүхэн бие биенээ барааддаг...
2007-05-05
Чамд би өөрийнхөөрөө дурлана

Яадаг юм би шүлэг бичнэ
Бал цаас хоёроо дуустал нь би бичнэ
Яадаг юм би чамд бүтэхгүй ч гэсэн дурлана
Биеийг чинь ч болтугай аваад унаж үхтлээ дурлана
Яадаг юм би шүлэг бичнэ
Хуруу гар хоёроо цуцтал нь би бичнэ
Яадаг юм би чамд хүссэнээрээ дурлана
Хайртай хайргүй чинь хамаагүй ээ, би чамд дурлана
Яадаг юм би шүлэг бичнэ


Яг л Ичинхорлоо шиг бичнэ гэж би хэлэхгүй
Яадаг юм би чамд зүгээр л дурлана
Янаглан жаргахгүй ээ, би чамд сэтгэлээрээ дурлана
Яадаг юм би шүлэг бичнэ
Ямар муухай юм бэ гэж хэн нэгэн нь хэлбэл хэлэг
Яадаг юм би чамд эрх дураараа дурлана
Яасан онцгүй залуу вэ гэж хэлбэл хэлэг яадгийн

Би чамд өөрхийнхөөрөө дурлана

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
чиний зохиол юмуу? таалагдлаа..
яадаг юм би сэтгэгдэл бичнэ.
яахав надад таалагдаа л биз
яадаг юм би энд бодлоо үлдээнэ
янз янзаар өнгө өнгөөр бичнэ яадгийн... Wink
Бичсэн: xvv цаг: 23:42, 2007-05-09 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax