2007-05-05
Цээжийг тань дэрлээд...
Цээжийг тань дэрлээд амарлаа хонгор минь
Цэнгэг усанд жараахай ингэж амардаг биз ээ
Санчигийг тань үнэрлэлээ хонгор минь
Саран дээрх навчис ингэж анхилдаг биз ээ
Хатуу хоёр булчинг тань үзлээ
Хад уул ийм нөмөртэй байдаг биз ээ
Арван тавны шөнө үзэгдэх хос овоон хооронд
Рашаант оргилуур нуугддаг биз ээ
...
Хүзүүгээр тань тэвэрлээ хонгор минь
Хүйтэн булгын гүнд ийм амирлан байдаг биз ээ
Халуу шатсан уруулыг тань хазлаа хонгор минь
Халз тулаанд ялсан чоно ийм эрэлхэг байдаг биз ээ
Уян зөлөөн гар тань үсийг минь илбэлээ
Урд уулын энгэр ийм дөлгөөхөн байдаг даа
Харцныхаа дуслыг нүдэнд тань үлдээлээ хонгор минь
Хадуурсан морьд уяа руугаа ингэж яардаг даа
Хуруу тань нурууг минь алгуурхан дагууллаа
Хуйлран ирэх хүслийг тань яаж багтаах билээ
Заримдаа зүүдний саарал мананд үзэгддэг
Залуухан тэр чоно ямар учиртай юм бол?
Цээжийг тань дэрлээд зүйрмэглэж ээ би
Цэнгэг усанд жараахай ингэж амардаг биз ээ...
Сэтгэгдэл бичих