< ХАВРЫН ДУУ :|: Дээшээ ургадаг биш дотогшоо ургадаг бүхэн бие биенээ барааддаг...
2007-05-04
ХАВРЫН ДУУ

Чиний илгээсэн салхи уруулыг чинь vнсэнэ
Чихэнд нэг их гунигтайгаар шивнэнэ
Өмнvvр хоргоож хормойд зvvгдэн хоцорно
Өвс бөхөлзvvлэн мэгшиж хөл дор сульдана.
Чи салхитай нөхөрлөх болсноос хойш...
Гэрээс гарахад нэрээр дуудан зогсоож
Гэнэгvйхэн явахад энгэр заамаар оролдоно
Нэг зvгт даллан, араас тvлхэж
Эсвэл хэвгий газар өеөдөж унасан
Эцэнхий морины vvрсэлтээр чимээ өгнө
Чи салхитай нөхөрлөх болсноос хойш...



Би хамхуул сэлттэй төрхөмсч
Аглаг талын тэнуулчин шиг онгож гандан
Алхсан мөрөөр чинь vргэлж мөшгөсөөр
Хурдыг чинь гvйцэлгvй газар тэврэн унахад
Хуурай нудийг минь арчаад чи холдоно
Чи салхитай нөхөрлөх болсноос хойш...
Би багваахай цэцгийн зовлонг vзнэ
Хайрыг бурхны бэлэг гэж бодохоо болиод
Хамаг насаа гунигийн дуунд vvрнэ

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax