Гурван жил хүлээлээ
Гунигт сэтгэлийн минь нууранд шувууд үл ирнэ
Гурван жил хүлээлээ
Гундсан хайрын минь модноос навчис бүгд хийслээ
Балар харанхуйд дэн барин зогслоо
Бас л шаналал..... Өөр хэн ч үл ирнэ
Баясал жаргалаа мартажээ....Гурван жил өнгөрч
Байсан атлаа байгаагүй юм шиг чамайг би дурслаа
Унтаад сэрэхдээ үгүйлэн санадаг төрхийг
Уйлаад мартсан бол гунигаар дутах өдрүүдэд би амьдарна
Нулимс хэлхсэн цэнхэр дурсамжиныхаа чанадад
Нуугдчихаад ирээгүйг чинь би мэднээ
Гунигт өнчин тогоруу адил өдрүүдэд
Гурван жил навчисанд даруулж алхлаа