< Чамдаа :|: Дээшээ ургадаг биш дотогшоо ургадаг бүхэн бие биенээ барааддаг...
2007-05-13
Чамдаа

Эрхлэхээ нууж омголон гүйсэн минь
Эрхэмсэг ихэмсэг ертөнцөд эгэлхэн төрхөөрөө
чи ирсэн
Хээрийн салхи хүртэл ноолсон ганцхан үгийг
Хэнээс ч сонсоогүй юм шиг шив шинэхэн

чи авч ирсэн

Нар үгүйлж дөлгөнөсөн тэнгэрээс
Намрын бороо шиг дусаал шивнүүлж ирсэн
Атаархал дундуур чи жороо морьтой хатирч
Ар цармын бялзуухай үргэн нистэл надад ирсэн
Бичиж амжиагүй шүлгийн дунд
Бишүүрхэн байж ирсэн
Тасарсан сур нудраган дотор зангирч
Тал дунд ч нөмөртэй эр хүн болж ирсэн
Аз эзийн тавиланд жишим ч үгүй өнгөрсөн нэгний
Алдаа баймаар сайхныг үргээн байж надад ирсэн
Альханд ч жинтэм гэгээн сэтгэлд минь
Амраглаж жаргаагүй үнэнтэй минь цуг чи ирсэн
Равжаа аялсан дууны бадаг аргадан байж
Рашаан буулгаж ирсэн ч тосох газаргүй би чамайг бодон тоссон

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax