Хэмгүй гунигтай, омог бардам, яруухан аялгуунд дуртай би
Хээ хуаргүй пүүсүүн дээр алтан утсаар зүү ороох дуртай би
Хээр талаар биш, хотынхоо гудамжаар дураараа алхах дуртай би
Хуучин сүм, эртний агуй, өглөөний наранд дуртай би
Хуртай зун, цастай өвөл, хаврын ногоонд дуртай би
Дундад эртний дуулгат баатрууд, богтлогдсон гоо бүсгүйд дуртай би
Дуулгавартай амьдралын алтан зөрөг, мөнгөн жолоовд дуртай би
Домгийн хаад, хөзрийн ноёд шигхуучны харчуулд дуртай би
Догдлох сэтгэл, догшин сахал, ихэмсэг занд ньдуртай би
Хэнгэргийн товшилт, лимбийн эгшиг, ятгын үглэлд дуртай би
Хийлийн утаснаа "Хэнтийн өндөр уул" сүндэллэхэд дуртай би
Судрын үгс, намрын бороо, ээжийн цайнд дуртай би
Сураггүй алсад нүүн одох алтлаг ягаахан үүлэнддуртай би
Орж гарах ороо хангал үгс, найрагчийн онгодод дуртай би
Орчлонгийн хов юухан ч биш, эрдүү омогт нь дуртай би
Даруухан ичингүйрэл, бардам зан, ухэмсэг уучлалд дуртай би
Дарс бялхаж, жимс гэрэлтсэн найрын ширээнд дуртай би
Дахин учрахгүй харцны гэгээхэн хагацадд дуртай би
Дандаа мартчихдаг сургаал үгүүдэддуртай би
Цардмал зам дээр зурсан хүүхдийн жартайд хайртай би
Цагаан цагаан үүлний туугдан одоход дуртай би
Оронд нь өндөр яндангийн утаа багшран үлдэхийг харах
Онцын хэрцгий энэхэн хорьдугаар зуундаа хайртай би
Мяндсан алчуур шигзадрах цэцгийн анхилуун үнэртдуртай би
Машины араас садрах сиймгэр цэнхэр утаанд дуртай би
Ганцаардсан эмгэд, мартагдсан өвгөд, нялх хүүхдэд хайртай би
Гашуухан нулимс, өнчин сар, шөнийн хотод хайртай би
Ээж ээ! Эрт ирээрэй! гэдэг үг, боргоцой гаранд хайртай би
Эрт үүрээр амрагийн өврөөс босч, задарсан гэзгээ аялуулах дуртай би
Анхны цас, хаврын гэгээн гуниг, намрын эзгүйрсэн нууранддуртай би
Ариухан харц, шөнөөр ниссэн шувуу, мартагдсан дуунд дуртай би
Тоомжиргүй явсаар уйдаж цөхөрсөн энэхэн орчлондоо хайртай би
Торгуулын хуудас шиг бичигдэх он жилүүдэд хайртай би
Гашуун нулимс шиг цуврах өдөр хоногуудад хайртай би
Ганцхан надад л заяасан хэнэггүйхэн зандаа эзэн би...