Цаг цагийн гунгийг би гээж урсъя
Цав цагаахан иттэлийг би тээж урсья
Хур бороонд чинь би дэлгэрч ургая
Хуурайлах наранд нь би булээсэн жаргая
Тавилангийн торонд чинь хvлэгдэж уйллаа
Тансагхан эгшинд чинь хууртаж инээлээ
Хатуухан хагацалд чинь энэлэн зовлоо
Сарамч орчлон гэж халагланг ододгоо
Өөгшvvлж дасгахгvй гэхдээ өдрөө солидог орчлон
Өнөд цэнгvvлэхгvй гэхдээ жаргалаа солидог орчлон
Намрын сэрvvн нь гуниг тээлгэн хvн болгодог орчлон
Намба алдах вий гэж насыг минь дандаа нэмдэг орчлон
Ухаангvй бvхнийг чинь уучилж суръя
Уриасан бvхнийг чйнь өршөөж суръя
Зовлондунд чинь жаргаж суръя
Зоогийн газар шиг таниас зорьсноо харин авч суръя.