< Ээжээ намайг терvvлээч... :|: Дээшээ ургадаг биш дотогшоо ургадаг бүхэн бие биенээ барааддаг...
2007-05-12
Ээжээ намайг терvvлээч...

Намайг танихгvй байгаа
Эмэгтэй та сонсооч
Нартад би таныг

Ээж ээ хэмээн дуудах гэж байна

Ходоод гэдэс тань евдеж
Хоол ундандаа муудах тусам
Хорон муу бодлууд таныг
Хавьгvй ихээр зовоосоор л байна уу?
 

Хэлгvй одод, харалган тэнгэрийн дор
Хормын тедий жаргал амсахдаа
Халуун хэвлийдээ хvvгээ амилахыг
Хайртай ээж минь юунд дургvйцнэ вэ?



Хvйнээс тань салаалж
Хvн терех гэж байна
Хехеер тань амьдрах
Хvv чинь ирэх гэж байна

Салхи залгиад уйлахад минь
                                   Та ереегееч
Нар хараад найтаахад минь
                                   Та ехеердееч
Хелд орохдоо бvдрэхэд минь
                                    Та ергееч
Хехее чамлаад аашлахад минь
                                     Та аргадаач
Ээж ээ та намайг терvvлээч

Арван сар ариун хэвлийд тань амьдрахдаа
Ангир уургаа амлахсан гэж
                                      яарна хvv чинь
Аялагхан дууг тань сонсох бvртээ
Ачит ээжээрээ бvvвэйлvvлэхсэн гэж
                                      хvснэ хvv чинь

Сеевгер хэдхэн сэвлэгээ
                              vнэрлvvлэхсэн ээжээрээ
Зеелхен ангир цээжинд тань                          
                              нугдайн шунгаж эрхлэхсэн
Сvvний vнэртэй тэрлэгэн дотор
                            евертлvvлж хvн болохсон
Зулай цоорхой vрийнхээ зvрхийг
                              битгий чичрvvлээч ээжээ

Ганганан шулганан ярьж
                            таныгаа инээлгэмээр байна
Гутлынхаа vдээсийг зангидахыг
                             заалгамаар байна ээжээ
Хананаас биш худгаас усаа
                              зеечихне хvv чинь
Галаа тvлээд халуу дvvгvvлэн
                               сууж байнаа хvv чинь

Зуны бороонд шавшуулан
                               шалба норчихоод
Дагжин чичирсээр таны тэвэрт
                               дулаацмаар байна
Цvнхээрээ гулгаж урчихаад
                                          танаараа зэмлvvлж
Тэгээд аргадуулах гэж
                            дараа нь туньж vзмээр байна

Эрх танхил эрхийн тэнэг байсан ч яахав
Ээжтэйгээ байхын жаргалыг vзмээр байна
Хэлээ хазсан зерvvд гежvvд байсан ч яахав
Ээжтэйгээ байхын жаргалыг л vзмээр байна

Бяцхан гелгийг хараад
                                   та ехеердев vv дээ ээжээ
Би тvvнээс чинь хамаагvй
                                     хеерхен шvvдээ
Баян юмаа гэж та хvнд
                                     атаархав уу даа ээж ээ
Би бас дvv бид нар маань
                                     илvv баялаг биш vv

Ээжээ та намайг терvvлээч

Аав таныг гомдоовол
Аргадаж емеерне хvv чинь таныгаа
Алаг дэлхий бачуудах цаг ирвэл
Намайг хараад тайвширна та

Ээжээ та намайг терvvлээч

Сэтгэгдэл:


wow
uneheer goy shuleg bna taalagdlaaaaaa
Бичсэн: Зочин цаг: 14:51, 2011-10-29 | Холбоос | |


Сэтгэгдэл
Энэ шүлэг их гоё шүлэг. Би үүнийг шүлэг.орж гээд сайтнаас уншиж байсан санагдаж бана.
Бичсэн: А (зочин) цаг: 01:29, 2007-12-11 | Холбоос | |


Goe ymaa
Mash ih taalagdlaa hebliideh hvvhdee hench harlana shvv dee gehdee eniig unshdan hench ooriin hvvhdee ilvv iheer hairlaj hvvhedgvi neg ni hvvhedtei bolohiig hvseh yom bna Minii hubid ene shvleg ehneesee togdgol hvrtelee gaihaltai vgtei yom
Бичсэн: Зочин цаг: 18:13, 2007-05-15 | Холбоос | |


Сэтгэгдэл
Ямар гоё бичээ вэ. үнэхээр гоё сэдвээр гоё бичжээ...
аборт хийлгэг гэдэг бол хүүхдээ алж байгаатай утга нэгэн зүйл гэж боддог.
Бичсэн: xvv цаг: 13:32, 2007-05-13 | Холбоос | |


Сэтгэгдэл
very touching..
Бичсэн: lazulum цаг: 12:14, 2007-05-13 | Холбоос | |


Сэтгэгдэл
хихихихи....

торуулмээр болчлоо...гсн

даж бичиж, зураг чини буур их таалагдлаа
Бичсэн: tatah цаг: 01:48, 2007-05-13 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax