< Санаж байна … :|: Дээшээ ургадаг биш дотогшоо ургадаг бүхэн бие биенээ барааддаг...
2007-07-06
Санаж байна …

Уулзалгүй хичнээн ч удав даа санасан уу чи минь

Уйтгарт автан элдвийг бодож зовоогүй биз

Учрах өдрийг тэсэн хүлээж шаналаагүй биз

Урьдын явдалыг дурсамж болгож мартаа юу эсвэл


Салж холдмооргүй сайхан мөчийг дахин зохиоё

Салхины аясаар зугаалан эрхлэе хамтдаа

Сэтгэл сэргээх үгийг ярилцан цэнгэе бүгдийг мартан

Сансрын уудамд дүүлэх мэт жаргал бэлэглэе чамдаа

Үүнээс хойш байнга уулзаж байя, ядаж сэтгэлдээ

Үcний ширхэг бүрийг буурал болтол хамтдаа

Үзэгний үзүүрийг хөдөлгөж дийлэхгүй болтлоо

Үнэнчээр миний сэтгэл хэзээ ч хувирахгүй ээ

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax