< Хайртдаа :|: Дээшээ ургадаг биш дотогшоо ургадаг бүхэн бие биенээ барааддаг...
2007-07-23
Хайртдаа
Бүсгүй үсээ самнах нь бороо орох шиг
Бороонд норж гүймээр санагдана
Бодолд минь солонго татаад нар гарах шиг
Би түүнд хэтэрхий их хайртай


Арван наймтын зүүдэнд нулимстай орж ирлүү
Аргамжиж орхисон сэтгэлийн учигт
Намайг л гэсэн итгэл өөрөө ирэх шиг
Надин юм аа чи минь


Хүслийн шалтагт бодол эрмэлзээд
Хунгаар цэнгэх харцаараа уяатай
Миний хайрын тэнгэрт эгшиглэсэн
Мөрөөдлын бүсгүй минь

Дэргэд чинь яваад л очмоор
Дандаан дулаанхан үгс чинийх юм аа
Мөрөн цалгиасан аялгуу шиг
Миний сэтгэлд дэлгэрч л яваа Дээгий минь ээ.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax