< Дээшээ ургадаг биш дотогшоо ургадаг бүхэн бие биенээ барааддаг...

Нээрэн би шатаж байна

бичсэн: kadajo , 2007-07-11,18:57

Сэтгэл минь шатаж байна
Сайхан хайрыг мөрөөдсөөр
Сархад зооглон гуниглаж байна.
Бүхнийг сэдэн гүйцэлдүүлмээр


Биеэ нүцэглэн жаргамаар
Бас тэгээд амьдармаар байна.
Алс огторгуйд нисмээр
Аажимдаа тэгээд үхмээр
Ариун дурлалыг амсмаар байна.
Нүсэр анирт бүжмээр
Нүгэлт бүхнийг үйлдмээр
Нээрэн би шатаж байна.

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хэзээ нэгэн цагт

бичсэн: kadajo , 2007-07-11,18:55

Хэзээ нэгэн цагт
Хэн нэгэн чамд дурлавал
Хамгийн анх урсаж ирсэн намайгаа
Хажуугаасаа холдуудах гэж битгий яар.



Тэр чинь чиний
Амьдралыг чинь босголцож, галыг чинь асаалцаж
Тэр чинь чиний
Yрийг тэврүүлж, эцэг болгосон анхны эмэгтэй.

Хэн нэгэнтэй чи түр зугаацаж болно хүн юм чинь
Хайр амлаж эргүүлж мэднэ тэр чинь чамайг
Гараас чинь хөтөлж үнсэж нэг болно
Гэртээ харин дагуулж ирээд хэрэггүй.
Ганц удаа олдох жаргал юм шиг
Гал халуун сэтгэлээ гээн, шунаж хэрэггүй
Ард чинь чамайг аминаасаа илүү хайрлан байдаг
Алаг дөрвөн нүд хүлээн суудгийг битгий март

...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Нэгэн төрх

бичсэн: kadajo , 2007-07-11,18:49

Шуугих сумнаас зугтан цөөн хэдээс нь бултан

Амьдрах гэж ядан зүтгэн хүний хорвоог элээнэ

Татаад хаясан хаясан тамхины иш уугина

Хэнд ч хэрэггүй хов жив шуугина

Элдвийг бодон хоосон мөрөөдлөөр баярхна

Хэрэггүй хог гэдгээ мэдэхгүй ахархана

Өвчин тарааж худлаа ярихаас өөрийг чадахгүй байж

Хөвчин дэлхийн бүх бүсгүйг банзал гэнэ муулж

Авах юмны жагсаалт энэ май мөнгө хурдлаарай гэхэд

Аргалж байгаад шил юмны мөнгө унагаана чаддагаараа

 

Муусайн малнууд, өмхий алнууд, хорвоо тэр чигээрээ новш

Хэзээ ч өөрчлөгдөөгүй түүний бодол энэ насан турш

Бэлэн тэжээгч ээж аавтай байхад с...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

uxaaral=sexeerel

бичсэн: kadajo , 2007-07-11,18:48

elch namaig doosh tatan
erguuleg tiish xutlun oruulna
emch namaig deesh tatan
emneleg deer xuchlen barina
buruu yum xiilee dee
butsah zam mini xaana baina
budan tatsan xundiin dunduur
burhdaas tuurun buyanaas zugtana
araas gashuudah busdiin duun
ayangiin duunaasch changa baitlaa


ar geriinxen, and nuhud mini
alsiin uulnaasch xundii baix yum
avraliin gerlees zugtan
amitnii turulruu zutgene
tengeriin duudlagaas daijin
terteeh sansarluu davxina
urid hiisen ochuuhen nugel
uulnaasch tom boljee
uchral tohioj huraasan buyan
utasnaasch nariisj xaragdahgui yum
ah...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Нэгэн төрх

бичсэн: kadajo , 2007-07-11,18:43

Өглөө босоод өлөн ходоодоо чирээд ажилдаа би яарна

Автобусны мөнгө байхгүй хүйтэн салхинд даарна

Хоцорчихгүйн тулд байдаг чадлаараа хурдална

Хэдэн төгрөгний төлөө гүрийхээрээ довтолно

Ядаж байхад гандангий халтар нохой хамаг уураа гаргана

Хажуугаар нь зөрөх гэхэд арзайж аймаар боргооно

Сандарсандаа зам хөндлөн гүйхэд цагдаа ах торгоно

Тэнцвэр алдаад шүргэсэн залуу том баан хоргооно

Арай ядан ажилдаа ирэхэд 10 минут хоцорсон

Дахиж ингэвэл хална гээд толгой түрийгүй донгодсон

Захирал нэрийн дор тэр муу банди омогдсон

Дуугуй байх тусам бадарч тун оодорсон

Би яаж ч чадахгүй...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хайр гэдэг тоглоом биш

бичсэн: kadajo , 2007-07-06,20:55

Хэзээ ч юм чи надад дурлавал

Хэнээс ч нуулгүй  илхэн хэлээрэй

Хэзээ ч юм чи намайг үгүйлвэл

Хаан ч явсан намайг дагаарай

Харин надад чи хайртай бол

Худлаа битгий надаар тоглоорой

Хайр гэдэг чинь тоглоом биш шүү

Хамаагүй гэмтээж болдоггүй юм шүү 

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хайргүй бол хэлээрэй

бичсэн: kadajo , 2007-07-06,20:50

Hvseleeree bi chamaig hairlasan
Zvrheeree bi chamd itgesen
Setgeleeree bi chamaig hvleesen
Bodolooroo bi chamd naidsan

Hairtai gej bi chamaas onoodor asuuna
Harin chi hairgui bol shuudhan heleerei
Gomdono gedegees mini bvv emeegeerei
Gantshan vneniig l bi mede gsiim
Ongorson udaan hudatsaand chamaig bi hairlasan


Oodoshon jaahan baihaasaa l chamaig l bi harsaar irsen
Onoodor chamaas bi hairtai yu gj asuuna
Oor hvnd hairtai bol oo sevgui deer n namaig orhiooroi
Balchirhan nasandaa shohoorhoj yavsan
Bagiin ter dursgalt mochvvdee bi martahgui
Setgelgui bol erthen hele...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Чамдаа бичиж буй миний шүлэг

бичсэн: kadajo , 2007-07-06,20:41

Чамайг харсан мөчөөс
Чамин үгэсээрэй чамайг гоёсон
Чамтай таньлцсан өдрөөс
Чин зүрхэндээ дүрсийг чинь буулгасан


Хуудас дүүрэн шүлэг чамдаа бичнэ
Хайрын адал явдалынхаа тухай
Хэзээ ч мартагдашгүй нандин хайр аа
Хорвоод мэдүүлэх гэж бичнэ



Уйтгар гуниг аз жаргал хослон
Уянгыг атлаа учиртай нэгэн ая эгшиглэнэ
Улаан өнгөөр хайрын сарнайг зурна
Учирсан бүхэндээ шүлэгээ түгээж явна

Агуу хайрын хүчийг ямар байдагыг
Алдаж эндсэн миний зүрх гэрчлэн
Аадар бороонд зогсон мэгшинэ
Атгахан зүрхэндээ өөрийгөө тайтгаруулна

Чамдаа бичиж буй миний шүлэг
Чангаас чанга у...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Chamdaa ochihson

бичсэн: kadajo , 2007-07-06,20:24

Uulzah tavilang hvleesen setgel mini
Uchirah zovlong umartan baij temvvlne
Ugtaad misheeh hovgvvn chinii l zvg
Uimarch yaran dogdolno minii l ene zvrh  Ontsgoilon negen odiig harj zvirledeg bi chamtaigaa
Ornii mini hajuud suuj bn gj zvvdledeg bi chamaigaa
Ogloo bvr sereh bolgondoo hamtdaa baihsan chamtaigaa


Otolj buural bolson ch hairlah ymsan chamaigaa
Hvseegui ch irdeg durlaliig bi yaltai
Hvleegeed ch irdeggui chamaigaa bi yaltai
Hagatsie gd ch chaddaggui setgelee bi yaltai
Haramlie gd ch hvrdeggui hvselee bi yaltai
Jargaad jargaad hanadaggui zvrhee bi yaltai
Jam yo...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Санаж байна …

бичсэн: kadajo , 2007-07-06,20:13

Уулзалгүй хичнээн ч удав даа санасан уу чи минь

Уйтгарт автан элдвийг бодож зовоогүй биз

Учрах өдрийг тэсэн хүлээж шаналаагүй биз

Урьдын явдалыг дурсамж болгож мартаа юу эсвэл


Салж холдмооргүй сайхан мөчийг дахин зохиоё

Салхины аясаар зугаалан эрхлэе хамтдаа

Сэтгэл сэргээх үгийг ярилцан цэнгэе бүгдийг мартан

Сансрын уудамд дүүлэх мэт жаргал бэлэглэе чамдаа

Үүнээс хойш байнга уулзаж байя, ядаж сэтгэлдээ

Үcний ширхэг бүрийг буурал болтол хамтдаа

Үзэгний үзүүрийг хөдөлгөж дийлэхгүй болтлоо

Үнэнчээр миний сэтгэл хэзээ ч хувирахгүй ээ

...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих