< Дээшээ ургадаг биш дотогшоо ургадаг бүхэн бие биенээ барааддаг...

бичсэн: kadajo , 2007-10-22,16:55

maroonii wake up call ih goy duu shuu zaaval uzeerei.... 

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

бичсэн: kadajo , 2007-10-18,18:46

Зүрх таньсангүй

Зөрөөд л өнгөрөх тохиол гэжүү
Зөндөө удаан хайсан даа, чамайг
Зөн совин минь хуураагүй ээ гэтэл
Зүрх тань намайг таньсангүй

Сайхан дүрд тань дасчихлаа гэжүү
Санаашраад л байх юм, сэтгэл минь
Салаад байхаар учрал үгүй ч
Санаа алдах минь тоогүй болчихжээ

"
Injidee

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

бичсэн: kadajo , 2007-10-18,17:42

Арилчихаж

Нүд чинь, харц чинь,
хацар чинь бүдгэрчихэж
Бүдгэрчихэж ээ!
Нүүр чинь хов хоосон
Энд миний үнсэх дуртай уруул байсан
Энд миний уйлуулах дуртай нүд байсан


Арилчихаж
Чи минь арилчихаж ээ!
Тэмтрэх харцанд нүүрний чинь гүнээс
Тэр бүсгүйн л дүр нэвт харагднам
Царайг чинь баллуурдаж үзэгдэхгүй болгосон
Цагаахан гар... гар л үзэгднэм
Надад байдаггүй алтан бэлзэг
Нарийхан хуруу, урт хумс..
Нүдийг чинь, уруулыг чинь, зүрхийг чинь энэ л гар
Нүцгэн алгаараа арччихжээ Чи минь

 Л.Өлзийтөгс

...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

бичсэн: kadajo , 2007-10-17,18:07

ih hoorhon duu shuu zaaval uzeeri
Music Videos - Me Love

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

бичсэн: kadajo , 2007-10-09,17:05

Чи мэдэхгүй...

Уйтгарлан гуньж суухад минь
Зурвас илгээн сэтгэлд минь гэгээ татуулснаа
Чи мэдэхгүй
Чи зүрхний гүнд хоногшоод
Ямар их итгэл төрүүлснээ
Чи мэдэхгүй
Дуугүйхэн чи надад
Аймшигт шарх үлдээснээ
Чи мэдэхгүй ээ!
Дурлалын харууслыг шингээснээ
Чи бас л мэдэхгүй...
Чимээгүй чи надаас явсанд
Өр зүрх минь гомдоод
Өөрийн эрхгүй уйлж байсныг
Чи мэдэхгүй
Нэгэнт би өөр хүнтэй болсон гэж
Өөрийгөө аргадан суухад
Зүрх минь чам руу тэмүүлээд
Зүйрлэшгүй ихээр чамайг хүсдэгээ
Сэтгэл минь надад хэлсэн юм
Тиймээ! Би чамд хайртай...

...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хайртдаа

бичсэн: kadajo , 2007-07-23,21:59
Бүсгүй үсээ самнах нь бороо орох шиг
Бороонд норж гүймээр санагдана
Бодолд минь солонго татаад нар гарах шиг
Би түүнд хэтэрхий их хайртай


Арван наймтын зүүдэнд нулимстай орж ирлүү
Аргамжиж орхисон сэтгэлийн учигт
Намайг л гэсэн итгэл өөрөө ирэх шиг
Надин юм аа чи минь


Хүслийн шалтагт бодол эрмэлзээд
Хунгаар цэнгэх харцаараа уяатай
Миний хайрын тэнгэрт эгшиглэсэн
Мөрөөдлын бүсгүй минь

Дэргэд чинь яваад л очмоор
Дандаан дулаанхан үгс чинийх юм аа
Мөрөн цалгиасан аялгуу шиг
Миний сэтгэлд дэлгэрч л яваа Дээгий минь ээ.
...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Эрхлэн туних

бичсэн: kadajo , 2007-07-23,21:54
Хайрын чинь тэнгэрт дэрвэлээ шүү
Хавсарга салхинаас хаагаарай
Үлээхийн зоргоор навч шиг би
Үйлээ даалгүй тасарчих вий

Амрагийн сэтгэлд чинь автлаа шүү
Аагим нарнаас халхлаарай



Гандуухан жилийн өвс шиг би
Эндүүхэн санагдаад хагдарчих вий

Зүйтэйхэн аалинд чинь уярлаа шүү
Зүсэр борооноос нөмөрлөөрэй
Жалгаа хальсан ус шиг би
Заяагаа зөрөөд урсчих вий

Тэвэрт чинь нялхарч хайллаа шүү
Тэсгим жаварт бөөцийлөөрэй
Жиндэхийн тоолон цан шиг би
Жихүүцэж даараад царцчих вий

...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Миний хайр чи

бичсэн: kadajo , 2007-07-23,21:34

Өөрөө ч мэдэлгүй хайрын загалмайд цовдлуулж
Өр зүрхнээсээ эхлэн шатаж үнсэн товрог болоод
Yхсэн ч ясаа амраалгүй чиний төлөө сэтгэл минь тэнүүчилж
Yйлтэй энэ хорвоогийн хайрын шороонд цогцос минь булагдсан

Дурлалын бурхан минь чамайгаа үүрд буруутгахгүй
Дуусгавар болоод цаашилбал сүнс байлаа ч чамайг хайрлахаа болихгүй
Даанч дийлдэшгүй сэтгэлийн минь нандин алтан утас
Дардан замыг огтлон сөрсөн миний хайр чи..."
...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Надад дурласан бүсгүйчүүдэд

бичсэн: kadajo , 2007-07-19,22:31

Гуниглаад л байвал уйлаад л байвал залуу нас чинь үргээд нисчихнэ
Гандсаар байгаад шарласаар байгаад навчис хатаад намар болчихно
Хараад л байвал хүлээгээд л байвал сэтгэл чинь эзгүйрээд надад гомдчихно
Хайрласаар байгаад итгэсээр байгаад зүрх чинь шархлаад эдгэхээн больчихно


Хоног өдрүүд ээлжлэн цаг хугацаа урсаад л өнгөрнө тэгээд хавар болно
Хонгорхон бүсгүйн сэтгэл хүлээснээс алдуурч тэгээд ахиад л дурлана
Амандаа тамхи зуун гуниг суунаглуулсаар над шиг л нэг нь яваад өгнө
Алчуур нөмрөн цонх ширтсээр чам шиг л нэг нь хүлээгээд үлдэнэ ээ

Дурсамж бүхэн чинь амттай санаад л санаад ...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Чамд хэн хэлсэн юм бэ?

бичсэн: kadajo , 2007-07-11,19:06
Миний амрагийг хав хархан нүдтэй гэж
Миний амрагийг хачин дөлгөөн аальтай гэж
Миний амрагийг хавар эртийн бороо шиг гэж
Миний амрагийг намар оройн нар шиг гэж
Чамд хэн хэлсэн юм бэ ?

Миний амрагийг халгин цалгин дуулдаг гэж
Миний амрагийг хад эмтэртэл гуньдаг гэж
Миний амрагийг халуун зуны харз шиг гэж
Миний амрагийг хайруу өвлийн зэрэглээ шиг гэж
Чамд хэн хэлсэн юм бэ ?

Миний амрагийг тэнгэр мэт амгалан гэж
Миний амрагийг тэнгис мэт омголон гэж
Миний амрагийг эр сэтгэлдээ эрмэгхэн гэж
Миний амрагийг энгэрийг нь түшихэд энхрийхэн гэж
Чамд хэн хэлсэн юм бэ ?

Миний амрагийг ...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих